Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нарыг огцруулах акц зэрэг өрнөж байна

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах бичигт  УИХ-ын  50 гаруй гишүүн гарын үсгээ зурж, гурав хоногийн өмнө УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад өргөн барьсан.

Хуулийн дагуу уг асуудлыг УИХ гурав хоногт хэлэлцэж эхлэх бөгөөд өнөөдөр өглөө 8.30-аас Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж эхлэхээр тов тогтсон. Гэвч  хуулийн гурав хоног нь үд дунд эхлэх тул үдээс хойш 14 цагаас хэлэлцэхээр болж хойшлуулжээ.

Тэгвэл 11 цаг өнгөрч байхад УИХ-ын гишүүн З.Мэндсайхан,   М.Бадамсүрэн нар УИХ-ын даргыг огцруулах бичигт  нийт 67 гишүүн гарын үсэг зурсныг мэдээлж, уг бичгээ УИХ-ын дэд дарга Х.Булгантуяад гардуулж байгаагаа хэллээ.

АН-аас 34, АН-аас 31, бусад нам эвслээс хоёр гишүүн гарын үсэг зуржээ.

Тэдгээр гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг авлига, нүүрсний хулгайд холбогдсон байж болзошгүй асуудал дэгдсэн учраас төлөөллийн төв байгууллагыг удирдах улс төрийн болон ёс суртахууны эрхгүй гэж үзэж, хуульд заасан үндэслэлээр огцруулах саналыг гаргаж буй ажээ.

Ингээд МАН-ын даргын өрсөлдөөнөөс эхэлсэн үл ойлголцол, талцал хагарал оргилдоо хүрч, хэн хэнийгээ огцруулах акцаар үргэлжилж  байна.

Харин хэнийг түрүүлж УИХ-аар хэлэлцэх вэ? гэхээр мэдээж төлөвлөснөөрөө Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг түрүүлж хэлэлцэх болов уу. Гэхдээ ирц бүрдэх үү гэдэг эргэлзээтэй.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn