Г.Занданшатар: Ерөнхий сайдын бүрэн эрхийн хүрээнд Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томиллоо

Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилж буй талаараа мэдээлэл хийв.

Тэрбээр “Эдийн засгаа сэргээхийн тулд нүүрсний хулгайтай тэмцэхээс ажлаа эхлүүлсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоосноос хойш борлуулалтын орлого 1.6 дахин, орлого 1.3, олборлолт 1.1 дахин өслөө.

Нүүрсний хулгайн маш олон арга хэлбэрүүдийг нотлох баримттай нь АТГ-д шилжүүллээ.

Тэдний нэгээс нь дурьдвал нүүрс баяжуулах үйлдвэрийг 18 км-ийн цаана байгуулах учир юу вэ. Энэ хооронд 1.5 сая төгрөгөөр тээвэр хийдэг байсныг онцгой дэглэм тогтоосны дараа 400 мянган төгрөг болж бууруулсан.

Бор тээгийн ордыг ашиглах, эдийн засгийн эргэлтэнд оруулах төслийг УИХ-д өргөн барьмагц гурван сарын өмнө нэр дэвшихгүй гэж байсан УИХ-ын дарга маань нэр дэвшинэ гэлээ.

Залуучууд гудамжинд жагсаж нүүрсний хулгайтай тэмцэхийг шаардсан.

УИХ-ын даргыг нүүрсний хулгайн эсрэг хамт тэмцэнэ гэж итгэж байсан ч харамсалтай нь УИХ-ын даргын нэр холбогдсон байна.

Эв нэгдэл гэж ярьж байна. Авлига, нүүрсний хулгайг хамгаалсан эв нэгдэл байж болшгүй.

Нүүрсний хулгайтай хийх тэмцлээ илүү шийдэмгий үргэлжлүүл гэж УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийг ХЗДХ-ийн сайдаар томилж байна” гэлээ.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn