Д.Амарбаясгалан:Уул уурхай, нүүрсний ажилд ганц хүрз нүүрс ч хутгаж оролцоогүй

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан хэвлэлд нээлттэй ярилцлага өгнө гэж өмнө амлаж байсны дагуу өнөөдөр 2 цаг гаруй сэтгүүлчдэд мэдээлэл өгч, ярилцлаа. 

Түүний мэдээллээс “Админерал” компанитай холбоотой гэх асуудлаар өгсөн тайлбарыг хүргэе. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

2023 оны 5-р сарын 26-ны  өдрийн сайт дээр гарсан мэдээнээс “Админерал” гэдэг нэрийг би анх сонсч байсан. Энэ бол цорын ганц үнэн. Сүүлд нүүрнсий сонсгол дээр надтай хамт төрийн бус байгууллага хамтарч эзэмшдэг Чулуунзагд гэж нөхрийн ах нь гүйцэтгэх захирал хийж байгаа учраас энэ Амарбаясгалантай холбоотой л гэж зарлагдсан. Манай Говь-алтай аймгийн 10 жилийг 1998 онд төгссөн Чулуунзагд нарын найзууд маань хамтраад “Төрөлх Алтай” ТББ байгуулсан. Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд 11 хүн байдгийн нэг нь. Чулуунзагд МАН-ын Нарийн бичгийн дарга. МАН 479 Бага хурлын гишүүнтэй. Өнөөдрийн байдлаар дөрвөн нарийн бичгийн даргатай.Хэрвээ Чулуунзагд бид хоёр хамт ажилладаг гэдгээрээ холбогдож байгаа бол надаас гадна өөр хүмүүс бас холбогдох байх.

Тийм учраас “Админерал” гэдэг компанитай ямар нэг байдлаар холбоогүй гэдгээ удаа дараа, ямар нэг байдлаар хэлж байсаан. Би өмнө нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга хийж байхдаа “Админерал” гэдэг компанитай холбогдсон байхдаа хэвлэлд бас мэдээ өгч байсныг та бүхэн санаж байгаа байх.

Манай гэр бүл, ах дүү, хамаатан садан нэг ширхэг ч уул уурхайн бизнес хийдэггүй. Уул уурхай, тэр дундаа нүүрс олборлолт, нүүрс тээврийн үйл ажиллагаанд хүрз нүүрс ч хутгаж оролцоогүй гэдгээ албан ёсоор хэлье. Миний болон манай гэр бүлийн бизнес бол ном хэвлэдэг бизнес. Манай аав биднийг  бага байхад газар хөндөж болохгүй гэж сургасан.

Өчигдөр нэг нөхөр ТВ-ээр ярьсан байна лээ. Юу ярих гэж байгааг нь, яаж гүтгэх гэж байгааг нь  мэдэж байсан учраас үзээгүй. Надтай ижил нэртэй хүнийг барьж, хорьж хэрэг үүсгэсэн бол Монголын хууль, хяналтын байгууллагын байгаа дүр төрх энэ. Арай ч тэгээгүй байлгүй дээ.

Тийм юм болсон бол хуулийн байгууллагууд өөрсөддөө дүгнэлт хийх цаг нь болжээ. Миний ойрын хүмүүсээс хорьж цагдсан хүн байхгүй. Харин надтай найзалсан, зураг даруулсан гэж хүмүүсийг барьж хориод байх шиг байна.

Асуудал байвал надтай яриачээ, битгий бизнес хийж байгаа залуучуудыг барьж, эрүүдэн шүүгээчээ. АТГ асуудал байгаа бол надтай яриачээ.

Манай хууль, хяналтын байгууллагынхан асуудлыг баримт дээр тулгуурлахын оронд сошиалд захиалга өгч бичүүлээд, тэргээрээ ялладаг байдал газар авлаа.

Миний хувьд шүүхэд бичиг өгсөн. Шүүхээс  “Админарал” гэдэг компанитай ямар нэг холбоогүйг тогтоож хариу ирүүлсэн.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn