Г.Занданшатар:Эдийн засгийн хямралыг зогсоож, сэргэлтийг бий болгож чадлаа

Ерөнхий сайд Г.Занданшатар томилогдсоноос хойшх 100 хоногийн ажлаа  салбарын зарим сайдуудын хамт танилцууллаа.

Түүнийг ажлаа авахад инфляцын өсөлт, иргэдийн амьжиргаанд хүнд дарамт учруулсан үнэ ханшийн өсөлтөөс шалтгаалаад нийгэмд бас тэр бухимдал их болчихсон.  

Нүүрсний үнэ түүхий эдийн үнийн өсөлтөөс шалтгаалаад төсвийн орлого 3,3 их наядаар тасрах бодит эрсдэл бий болчихсон. Улаан бурхан өвчин дэгдсэн. Цааш энэ янзаараа үргэлжилбэл долларын ханш  4 мянган төгрөгт хүрч болзошгүй, инфляц 15 хувьд хүрч болзошгүй нөхцөл байдал үүссэн байжээ.

Нэгдүгээр улирлын  байдлаар статистикийн дүн гарахад эдийн засгийн өсөлт 2,4 хувь болж унасан байжээ.

Тиймээс шинээр бүрдсэн Засгийн газар шийдэмгий арга хэмжээ авч, төсвийн хэмнэлтийн тодотгол  хийснээр  одоо валютын нөөц 5,7 тэрбум доллар болжээ.  Эдийн засгийн өсөлт 2,6 хувь болж унасан байсан бол  өнөөдөр 5.6 хувь болж өссөн гэнэ.  

Төсвийн тодотголоор 2,2 их наядын  үргүй  зардлуудыг хэмнэж,  төрийн албан хаагчдын болон дарга нарын тоог цөөрүүлжээ.  

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” ХХК-д онцгой дэглэм тогтоож, тэнд  байгаа булхай луйвруудыг илрүүлэн, үр ашиггүй зардлуудыг танаснаар үр ашиг  нь 3 дахин нэмэгдэж, нүүрсний экспорт 1,6 дахин нэмэгдсэн.

Хоёрхон сарын дотор нүүрсний биржийн арилжаа ч сэргэсэн байна.  Ингэж  эдийн засгийн хямралыг зогсоож, сэргэлтийг бий болгож чадлаа. Тоо худлаа хэлдэггүй. Энэ бол эрэл шинэчлэлийн бодлогуудын үр дүн.  

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn