Нэг өдөр 50 мм хүртэлх хэмжээний бороо орсон тул өчигдрийн бороог “Аюултай үзэгдэл” гэж тодорхойлжээ

Өчигдөр  Сэлэнгэ, Дархан, Төв аймаг, Нийслэл Улаанбаатар хот орчмоор 30-54 мм бороо орсныг аюултай үзэгдлийн хэмжээнд хүрсэн хэмээн Цаг уурын байгууллагаас   мэдээлжээ.

Өчигдрийн орсон бороог мэдээлбэл,

  • Сэлэнгэ аймаг – Мандал 54 мм, Баянгол 48 мм, Сүхбаатар 38 мм, Бугант 36 мм, Хүдэр 35 мм, Ерөө, Хушаат 33 мм
  • Дархан-Уул аймаг – Шарын гол 48 мм, Орхон 39 мм, Хонгор, Дархан 30 мм
  • Төв аймаг – Борнуур 49 мм, Лүн 44.5 мм, Жаргалант 43 мм, Батсүмбэр 38 мм, Аргалант 35 мм, Угтаалцайдам 33.4 мм, Баян-Өнжүүл 33 мм, Баянчандмань 30 мм, Өндөрширээт 29 мм, Эрдэнэ 28 мм
  • Нийслэл УБ – Баянзүрх 43 мм, Налайх 35 мм, Сүхбаатар 32 мм, Хан-Уул 30.9 мм, Сонгинохайрхан 28 мм
  • Өмнөговь – Даланзадгад 34 мм
  • Дорнод – Чойбалсан 27 мм
  • Бусад нутгуудад 0–26 мм бороо оржээ.

Ийм хэмжээний хур тунадас нь нэг өдрийн дотор орсноор богино хугацаанд голын усны түвшин нэмэгдэх, үер усны аюул, хөрсний гулсалт, суваг шуудуу бөглөрөх, хот суурин газарт үерийн ус тогтох эрсдэлийг нэмэгдүүлдэг учраас аюултай түвшин гэж  тодорхойлсон байна.

“Аюултай үзэгдэл” гэж ангилахдаа цаг уурын байгууллага олон улсын жишиг болон Монголын стандартыг ашигладаг аж.

  Цаг уур, орчны шинжилгээний газрын ангиллаар 24 цагт 15–29 мм бороо орохыг хүчтэй аадар бороо,мөн хугацаанд 30 мм ба түүнээс дээш  хэмжээтэй орохыг аюултай үзэгдлийн түвшинд хүрсэн аадар бороо гэж ангилдаг байна.  Тэгэхэр дээр дурдсан Сэлэнгийн Мандал 54 мм, Төвийн Борнуур 49 мм, Дарханы Шарын гол 48 мм, УБ-ын Баянзүрх 43 мм зэрэг нь бүгд аюултай үзэгдэл” ангилалд багжээ.

Монголын хувьд жилийн дундаж тунадасны хэмжээ 120–250 мм байдаг бөгөөд энэ нь жилийн турш төвлөрдөггүй, харин зуны улиралд ихэвчлэн ордог ажээ. Жилийн турш ийм хэмжээний бороо орж байхад ганц хоногт 50 мм бороо орно гэдэг аюултай үзэгдэл ажээ.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn