Цагаан сараар 10,наадмаар 8 хоног амрах хуулийн төсөл өргөн барина

Сар шинийн баяраар 10 хоногт амрах тухай хуулийн төслийг  УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэхээр болжээ. Хаврын чуулган завсарласан учраас хуулийн төслийг хурдан хэлэлцэх боломжгүй, тиймээс энэ жилийн Цагаан сараар хуучнаараа гурав хоног амрах ажээ.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас сар шинийн 1, 2, 3 болон Үндэсний их баяр наадмын өдрүүдэд амралтын өдөр давхацсан тохиолдолд ажлын өдөр нөхөж амраадаг байх зохицуулалтыг танилцуулжээ.  Ингээд  Хөдөлмөрийн тухай хууль болон, нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн барих аж. Хэрэв хуулийн төсөл батлагдвал Үндэсний их баяр наадмаар найм хоног, Цагаан сараар 10 хоног  амрах зохицуулалт хийгдэх ажээ.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn