Жолоочийн хариуцлагын даатгалд бүх жолооч 700 мянган төгрөг төлөхгүй

Жолоочийн хариуцлагын даатгал нэмэгдэж, 700 мянган төгрөг болсон гэх мэдээлэл сошиал сүлжээгээр цацагдаж буй.

Уг асуудалтай холбогдуулан гарсан журам, Нийслэлийн Засаг даргын захирамж зэрэгтэй холбоотойгоор уг мэдээлэл цацагджээ.

Жолоочийн хариуцлагын даатгалын хураамжийн хэмжээг тооцох итгэлцүүр гэдэг ойлголт бий.   Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 493 тогтоолоор  “Жолоочийн даатгалын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт, Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний стандарт загвар”-т өөрчлөлт орсон байна.

Уг загвар, маягтын дагуу жолооч өөрийнхөө хариуцлагын даатгалд хэдэн төгрөг төлөхийг ЭНД дараад тооцож болох нь ээ.

Хуульд зааснаар жолоочийн албан журмын даатгалын хураамжийн хэмжээг тогтоохдоо даатгалын суурь хураамжийн хэмжээг дараах итгэлцүүрээр нэмэгдүүлэх буюу хорогдуулан тооцдог байна. Үүнд

  • 11.1.1.тээврийн хэрэгслийг ашиглах газар нутгийн байршил;
  • 11.1.2.өмнөх гэрээний хугацаанд даатгуулагчийн буруугаас үүссэн даатгалын тохиолдлын тоо, олгосон нөхөн төлбөрийн хэмжээ;
  • 11.1.3.даатгуулагчийн нас, автотээврийн хэрэгсэл жолоодох туршлага;
  • 11.1.4.даатгалын гэрээний хугацаа;
  • 11.1.5.даатгалын хураамжийн хэ‎мжээг журамд зааснаас доогуур тогтоосон, эсхүл нөхөн төлбөрийг н‎э‎‎мэгдүүлэхэд нөлөөлөхүйц худал мэдүүлэг санаатай өгсөн эсэх;
  • 11.1.6.тээврийн хэрэгслийг ашиглах жолоочийн тоо;
  • 11.1.7.тээврийн хэрэгслийн даац, зорчигчийн суудлын тоо, хөдөлгүүрийн хүчин чадал;
  • 11.1.8.тээврийн хэрэгслийн зориулалт;
  • 11.1.9.чиргүүлтэй эсэх.

Хэрэв жолооч дүрэм  зөрчин зам, тээврийн осол гаргасан бол даатгалын хураамжийн итгэлцүүрийг 40 хувиар нэмэгдүүлэн тооцохоор шинэ журамд тусгажээ.

Үүнд:

  • Жолооч сүүлийн нэг жилийн хугацаанд замын хөдөлгөөний хориглосон нөхцөлөөр урсгал сөрсөн үедээ зам тээврийн осол гаргасан
  • Жолооч сүүлийн нэг жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргасан
  • Жолооч сүүлийн нэг жилийн хугацаанд тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх хурд хэтрүүлж, зам тээврийн осол гаргасан
  • Жолооч сүүлийн нэг жилийн хугацаанд замын хөдөлгөөн зохион байгуулах техник хэрэгсэл, замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, зохицуулагчийн дохиог зөрчсөн зам тээврийн осол гаргасан тохиолдолд даатгалын хураамжийг 0.4 пунктээр нэмэгдүүлэн тооцох аж.

Өөрөөр хэлбэл, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд бүх жолооч 700 мянган төгрөг төлөхгүй, харин нэг машиныг ээлжилж унадаг нэг гэр бүл ийм хэмжээний мөнгөөр даатгуулах нөхцөл үүссэн байна. Үүнийг Та итгэлцүүрийг тооцож мэдэх юм.

Жолоочийн хариуцлагын даатгал нь заавал даатгуулдаг даатгалын хэлбэр. Учир нь жолооч  замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсан тохиолдолд даатгалын компани даатгуулагч буюу жолоочийн өмнө хохирлыг барагдуулдгаараа ач холбогдолтой даатгал.

Санхүүгийн зохицуулах хорооны 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тогтоол гарсны дараа буюу өнгөрсөн 12 дугаар сард Нийслэлийн Засаг дарга жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй  жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ.

 

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn