Өчигдөр МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгчийн сонгууль болж Л.Төр-Од сонгогдсон билээ. Уг сонгууль болохоос өмнө МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Т.Дүүрэнг АТГ-аас баривчлан хорьсон юм.
Тэгвэл УИХ-ын гишүүн Г.Энхтүвшин уг сонгуулийг шударга бус болсон, Л.Төр-Одыг өрсөлдөгчөө хориулж, Танхимын Ерөнхийлөгч боллоо хэмээн хэлэв.
Тэрбээр “Хэрэг асуудал байсан байж болно. Заавал сонгуулийн өмнө, зохион байгуулалттай өөрөө ялахын өрсөлдөгчөө хориулсан нь ёс зүйгүй гэж харж байна.
Л.Төр-Од өөрөө АТГ-ын Олон нийтийн зөвлөлд байсан. Олон хүнийг авлигын хэргээр шалгуулж байсан.
Дээрээс нь МҮХАҮТ-ыг тодорхой хэмжээнд бизнес эрхэлж байсан хүн удирдах нь зүйтэй. Гэтэл нэг ч бизнес эрхэлж үзээгүй, дандаа төрийн байгууллагууд хооронд дэнгийн эрвээхий шиг хэсэж явсан хүнээр удирдуулна гэхээр өмнөөс нь харамсаж байна. Цаашлаад танхимын дүрмийг ч өөрчлөх шаардлагатай байна” гэлээ.