Төрийн албан хаагчдыг нэг өдөр цахимаар ажиллуулж, түгжрэлийг бууруулна

Нийслэлийн түгжрэлийг бууруулах богино хугацааны арга хэмжээний хүрээнд төрийн албан хаагчдыг нэг өдөр цахимаар ажиллуулах тогтоол удахгүй албажихаар болжээ.

Энэ талаар  20 минутын хот үндэсний хорооны дарга буюу сайд Р.Эрдэнэбүрэн “Нийслэл дэх төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр цахимаар ажиллаж болохоор тогтоол тун удахгүй албажина. Засгийн газрын хуралдаанаар орсон.
Ирэх долоо хоногоос татварын асуудлууд орж ирнэ. Татварын орлого нь дэд бүтэц, зам гүүр лүүгээ зарцуулагдана.  Дээр нь түгжрэлийн татвар гэж авахаар бодож байгаа. Хотын төв рүү орвол татвар авдаг болъё гэсэн хуулийн төсөл санаачлаад явж байна.
Хотын төвийн бүс рүү ордог зөвшөөрөл авдаг байхаар яригдаж байна” гэлээ.

Товчхондоо, төрийн албан хаагчдыг цахимаар ажиллуулах, автомашин болон зам ашигласны татвар нэмэгдүүлэх зэрэг богино хугацааны арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.

Холбоотой мэдээ

© 2024 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn