УИХ-аас баталсан 2025 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хэлэлцэх үеэр Сангийн сайд Б.Жавхлан УИХ-ыг буруутгаж “Ерөнхийлөгч хориг тавьсанд баярлалаа” гэсэн агуулгатай юм ярьжээ. Үүний хариуд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Энд ер нь одоо хэн буруутан болж дуусав аа. Б.Жавхлан их талархалтай хүлээж авч байна. Их хурлаа буруутгаж байна лээ шүү дээ. Энэ чинь тийм үг байхгүй юу. Төсвийг баталсан Их хурлын гишүүд буруутай юм шигээр, би бол их талархалтай хүлээж авч байна, юмаа бэлдчихсэн байсан учраас…” гэсэн ухааны юм ярьж байна. Үгүй шүү дээ. Их хурлын гишүүд хэлээд байсан шүү дээ. Сайнзориг гишүүний хэлээд байгаа энэ тогтоол өөрөө Үндсэн хууль зөрчөөд байна, төсвөө баталчихаад тодотгол хийнэ гэдэг ийм тогтоол байж болохгүй гэдгийг хэлээд байсан шүү дээ. Энийг хэн санаачилсан юм. Тэгж ярих юм бол хууль зүйн хувьд алдаагүй гарах хувилбар байсан. Би УИХ-ын удирдлагын багт саналаа хэлж байсан.
Хоёрт: Төсвийн байнгын хороо гурав дахь хэлэлцүүлгээ хийчихсэн байсан. Чуулганаа хийгээгүй байсан. Гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг байнгын хороо дахиж хийхээр чуулганы байнгын хороогоор буцаагаад шийдэх хувилбар байсан байхгүй юу. Хууль зүйн хувьд. Өнөөдөр бид нар ийм хориг яриад суухгүй байх боломж байсан. Нүд нь таглараад, чих нь дүлийрчихсэн. Төрийн тэргүүн хэлж байж онгойдог, манай Жавхлангаас эхлээд “за” гэдэг. Монгол Улсын парламент дээр гишүүд нь хэлээд, хэвлэлийн хурал хийгээд, бизнес эрхлэгчид нь хэвлэлийн хурал хийгээд, тоо үндэслэлээ шаардаад байхад таг дүлий. Ингэтлээ сохорчихсон, данхайсан байгаа байхгүй юу. Данхайсан газар сануулга цэг тавих газар нь парламент шүү. Парламент энэ ажлаа давхар хийх ёстой шүү” “гэв.