“Бодь”-ийн 110 сая ам.долларын авлигыг хянан шалгах түр хороо байгуулахыг 87 гишүүн дэмжин, гарын үсэг зуржээ

Тавантолгойн ордоос Гашуунсухайт боомт хүртэлх төмөр замыг барьсан “Бодь” ХХК-ийн гэрээг хянан шалгах Түр хороог санаачлагч УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийв.
Н.Номтойбаяр “Бодь-ийн нууц гэрээ гэх тодотголтой асуудал яригдаад олон жил болж байна. Үүнтэй холбоотойгоор УИХ-аас Хянан шалгах түр хороо 2023 онд байгуулагдаж, улмаар хянан шалгах түр хороо нь хангалттай ажиллаж чадаагүйг ХЗДХ-ийн сайд байсан Б.Энхбаяр өөрөө ярьж нотолдог.

Б.Энхбаяр гишүүний ахалж байсан хянан шалгах түр хороо хэр сайн ажилласныг нягтлах зорилгоор дахин түр хороо байгуулах санаачлагыг өнгөрсөн гуравдугаар сард би санаачилсан.

Өнөөдрийн байдлаар 87 гишүүн гарын үсэг зурсан. Ганц нэг гишүүд өвчтэй бөгөөд гадаадад томилолттой байгаа. Ирээд зурна гэсэн. Тэгэхээр 90 гарна гэсэн үг. Нам харгалзахгүй энэ асуудлыг ил тод нээлттэй болгож, яригдаад байгаа зүйлс үнэн бол хуулийн хариуцлага хүлээлгэе гэсэн УИХ-ын шударга гишүүд байна” хэмээн мэдэгдлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn