Сэлэнгэ аймаг 150 мвт-ын ДЦС байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа

Сэлэнгэ аймаг эрчим хүчний салбарынхаа хоёр дахь томоохон эх үүсвэрийг шийдвэрлэж, өнөөдөр 150 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.

Тодруулбал, аймгийн төв Сүхбаатар хотод 70 МВт-ын дулааны цахилгаан станцын нээлт болоход хоёрхон хоног үлдээд байгаа энэ цаг үед Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж Мандал суманд 150 МВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барьж байгуулах төслийн төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурлаа.

Ингэснээр Сэлэнгэ аймаг эрчим хүчний салбарт хоёр томоохон бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж, бүс нутгийн эрчим хүчний хангамжийг нэмэгдүүлэх, цаашлаад эрчим хүчний бие даасан байдлыг хангах боломж бүрдэж байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn