Энэ 2027 онд Монгол Улс “Оюутолгой” төслөөс гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авахаар болсон. Үүний хоёр их наядаар эрчим хүч, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх гэж байсан ч Засгийн газар нэг удаагийн хуулиа буцаан татсан.
Улстөрчид ч энэхүү ногдол ашгийг иргэддээ тараах тухая рих болсон. Тэгвэл нийтийн өргөдлийн цахим системд иргэн Х.Оюунбилэг Оюутолгойн ногдол ашгаас “Нэг иргэнд 857 мянган төгрөг олгох” өргөдөл санаачлан гарын үсэг цуглуулж эхэлсэн бөгөөд өчигдрийн байдлаар 100.078 иргэн гарын үсэг зурсан тул холбогдох хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-аас байгуулахаар болж байгаа гэнэ.
