Б.Пүрэвдагва: Би Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ

Эрх баригч МАН-ын Нийслэлийн намын хороо ирэх арваннэгдүгээр сарын 7-нд Бага хурлаа хийж, шинэ даргаа сонгохоор болсон. Тэд одоогийн дарга Х.Нямбаатарыг чөлөөлж, оронд нь шинэ даргаа сонгох юм. Үүнтэй холбоотойгоор хотын дарга Б.Пүрэвдагвыг сонгоно хэмээн бичиж ярьж байгаа.

Үүнийг ч Хотын дарга Б.Пүрэвдагва хэвлэлд өгсөн ярилцлагадаа үгүйсгээгүй юм. Тэрбээр “Нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшинэ. Мөн сүүлийн өдрүүдэд яригдаж байгаачлан Чингэлтэй, СХД-ийн Засаг дарга нарыг чөлөөлөх тогтоол гарсан.

СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бол ЧД-т холбогдох шийдвэр гарсан байдалтай байна” гэж мэдэгджээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn