Азийн наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кгд өрсөлдөж буй Т.Ариунзаяа алтан медалийн төлөө шалгарлаа. Тэрбээр хагас шигшээ барилдаанд энэ оны Ази тивийн аварга БНАСАУ-ын Ким Хьон Атай барилдаж, нэмэлт цагт юүко үнэлгээ авч яллаа.
Ийнхүү Өсвөрийн Дэлхийн аварга Т.Ариунзаяа БНСУ-ын бөх Парисын Олимпын наадмын мөнгөн медальт, 2024 оны Дэлхийн аварга Хух Мимитэй барилдахаар болов.
