Японд зохион байгуулагдаж буй “Айчи Нагояа-2026”-д Монголын жүдо бөхийн дөрвөн тамирчин өнөөдөр барилдаж байна.
Азийн аварга шалгаруулах тэмцээнд өсрсөлдөж буй манай улсын жүдо бөхийн гурван тамирчин өнөө орой 16:00 цагаас медалийн төлөө барилдана. 66кг-ын жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Казирбекийн Ёолк хагас шигшээ барилдаанд Парисын Олимпын хүрэл медальт, Казахстаны Гусман Кыргызбаевыг барилдааны төгсгөлд үүрэх мэхээр вазари үнэлгээ авч ялснаар Азийн наадмын аваргын төлөө шалгарлаа.
Мөн 48кг-д өрсөлдөж буй ОУХМ Г.Наранцэцэг, -52кг-д өрсөлдөж буй ОУХМ Б.Уранзаяа нар хүрэл медалийн төлөө барилдахаар болоод байна.
