Японы Нагоя хотноо үргэлжилж байгаа Азийн наадмын чөлөөт, сонгомол бөхийн төрөл өнөөдөр эхэллээ. Сонгомол бөхийн 67 кг, 87 кг, 130 кг болон эмэгтэй чөлөөт бөхийн 68 кг-ын жингийн барилдаанууд болж байна.
Сонгомол бөхийн 67 кг-ын жинд зодоглосон Намсрайн Ганбаяр эхний даваанд Индонезийн Мухаммад Альянсяхыг 3:1-ээр илүүрхсэн. Улмаар хоёрдугаар тойрогт Японы Кётаро Согабэд 2:10-аар дийлдлээ. Манай тамирчин хүрэл медалийн төлөө Казахстаны Мейржан Шермаханбеттай хүч үзэхээр боллоо. Тэдний барилдаан Улаанбаатарын цагаар 17:07 цагт эхэлнэ.
Эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд зодоглосон Энхсайханы Дэлгэрмаа эхний даваанд хийлээд хоёрдугаар тойрогт Японы Иши Амитай барилдаж оноогоор цэвэр ялагдсан. Тэрбээр дагах барилдаанд Казахстаны Жамила Бакбергановаг 6:0-ээр ялснаар хүрлийн төлөө БНХАУ-ын Шиа Лонтой Улаанбаатарын цагаар 18:28 цагт барилдахаар болоод байна.
