Айчи Нагояа-2026: Х.Билгүүнсайхан мөнгөн медалийн төлөө өнөөдөр тулалдана

“Айчи Нагояа-2026” Ази тивийн наадмын боксын -55кг-ын жинд энэ оны Ази тивийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Хархүүгийн Билгүүнсайхан Тайландын Кангпи Бохунтодтой шөвгийн наймд тулалдсан.

Эхний раундаас илүүрхэн, хоёрдугаар үед өрсөлдөгчөө хүнд цохилтод оруулан тоолуулсан ОУХМ Х.Билгүүнсайхан тоглолтын төгсгөл хүртэл илүүрхсээр шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр 5:0-ийн харьцаатай ялалт байгуулж Азийн наадмын шигшээ дөрөвт үлдсэн.

Тэгвэл түүний хагас шигшээ тоглолтын учраа болох Японы Рүи Ямагучитай өнөөдөр болно.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn