“Айчи-Нагояа 2026” ХХ Азийн наадмын тэмцээний 8 дахь өдөр буюу өнөөдөр манай 3 боксчин хүрэл медалийн төлөө тулалдахаар болсон.
Эмэгтэй 51кг жинд Үндэсний шигшээ баг, Аврагч спорт хорооны тамирчин ОУХМ О.Есүгэн БНХАУ-ын тамирчин Ву Юу-тэй үдээс өмнөх тоглолтуудын 11:00 цагаас эхний тулааныг хийх болно.
Эмэгтэй 60кг жинд Үндэсний шигшээ баг, Хилчин спорт хорооны тамирчин ОУХМ М.Намуун Узбекистаны тамирчин Турдибекова Ситора-тай 16:15 цагаас оройн тоглолтуудын 2 дахь тулааныг хийнэ.
Эрэгтэй 55кг жинд Үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Х.Билгүүнсайхан Тайланд улсын тамирчин Бохунтод Канпи-тэй 17:30 цагаас оройн тоглолтуудын 7дахь нь байх болно.
