Орхон аймаг ирэх онд дөрвөн сургууль, гурван цэцэрлэг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
- Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар Зэст багийн “Уурхайчин” хороололд 280 хүүхдийн ортой цэцэрлэг
- 2А хороололд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн ортой цэцэрлэг
- Найрамдал багт орон нутгийн хөрөнгө оруулалтаар 280 хүүхдийн ортой цэцэрлэг
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2А болон 7А хорооллуудад 960 хүүхдийн багтаамжтай сургууль ашиглалтад орох бол “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын хөрөнгө оруулалтаар Уурхайчин хороололд 640 хүүхдийн багтаамжтай сургууль, орон нутаг болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Рашаант багийн 250 хүүхдийн багтаамжтай сургуулиуд тус тус ашиглалтад орно.
