Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий, Ховд аймагт ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 13-14-ний өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана. У.Хүрэлсүх Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцаж, аймгийн иргэдтэй уулзан, бодлого, үйл ажиллагаа, хэрэгжүүлж байгаа үндэсний хөдөлгөөн, хөтөлбөр зэргийн талаар танилцуулах аж.
Есдүгээр сарын 14-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий хотод ажиллахдаа Бөхөн уул дахь Эзэн Богд Чингис хааны шүтээн хөрөг нээх ёслолд оролцоно. Мөн аймгийн иргэдтэй уулзахаас гадна Өлгий сумын 2-р дунд сургуульд зочилж, багш сурган хүмүүжүүлэгч, ажилтнуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn