Б.Оюунсанаа: Үлдсэн самар, жимсээ амьтаддаа үлдээе гээд зарим аймагт самар түүхийг хориглолоо

Ойн газрын дарга Б.Оюунсанаа самар түүхийг хориглосон шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.

Тэрээр,

Хүрэн баавгай идэш тэжээлийн хомсдолд орж байгааг мэргэжлийн судлаачид тодорхойлсон байна.

Уур  амьсгалын өөрчлөлт бол яахын аргагүй нөлөөлж байгаа. Зөвхөн  Монгол Улсын хэмжээнд биш Европ, ОХУын Монголтой  хиллэдэг хэсгүүл дээр ч гэсэн  баавгай суурин газар луу орж ирж байгаа мэдээлэл их гарч байна.

Цөөн илэрдэг байсан үзэгдлийн давтамж нэмэгдээд байна гэдэг  амьтдын, ялангуяа хүрэн баавгайн амьдрах орчинд ямар нэгэн байдлаар өөрчлөлт гарсан  гэсэн үг.

Тийм учраас бид  Архангай, Өвөрхангай, Булган, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий гээд  хуш модны гол тархац нутгаас үйлдвэрлэлийн болоод ахуйн зориулалтаар энэ жил самар түүхийг хориглосон шийдвэр гаргалаа.

2024 онд гарсан журмаар  тухайн жилийн   хуш модны самрын гарцыг  100 гэж үзэх юм бол  40 хувийг нь  хуш мод сэргэн ургалтад зориулж үлдээдэг. Мөн  баавгай, самар, шаазгай, хэрэм гээд олон амьтдын идэш тэжээлд үлдээдэг.  

Тийм учраас одоо үлдсэн самар, жимсээ амьтаддаа үлдээе гээд түүхийг хориглосон шийдвэр гаргалаа.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn