Өнгөрсөн наймдугаар сарын 15-наас энэ сарын 12-ныг дуустал дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийгдсэн. Иргэдийн зүгээс COP17 хурал дууссан, хичээл, сургуулийн үйл ажиллагаа эхэлсэн байхад хязгаарлалтаа зогсоохыг шаардаж эхлээд буй.
Энэхүү дугаарын хязгаарлалт энэ сарын 12-ны бямба гарагт хамгийн сүүлийн өдрөө хэрэгжээд дуусна. Ингээд 13-ны ням гарагаас тээврийн хэрэгслүүд тэгш, сондгой хязгаарлалтгүйгээр бүгд замын хөдөлгөөнд оролцож эхлэх юм.
