Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үндэсний бөхийн барилдаан өндөрлөж, медалийн эзэд тодорчээ. Энэ удаагийн наадмын хөтөлбөрт Монгол үндэсний бөхийн барилдаан анх удаа багтсан бөгөөд нийт 13 орны бөх хүч сорин өрсөлдсөн байна.
Энэхүү барилдаанд Монголын улсын заан Доржийн Анар түрүүлж, алтан медаль хүртсэнээр Дэлхийн нүүдэлчдийн наадмаас тав дахь алтан медалиа аваад байна. ОХУ-ын бөх Мөнгэ Эртинэ Күүлэр мөнгөн медаль хүртсэн бол БНХАУ-ын бөх Сүрилигэ, Киргизстаны бөх Орозбек Аширов нар хүрэл медалийн эзэд боллоо.
