Б.Пүрэвдагва: Туулын хурдны замын трассыг өөрчилж, төслийг явуулахаар хэлэлцэж байна

НҮБ-ын цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өчигдөр албан ёсоор эхэлж, хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Энэ үеэр Хотын дарга Б.Пүрэвдагва Туулын хурдны замын бүтээн байгуулалт болон бусад нийслэлтэй холбоотой асуудлын талаар мэдээлэл өгсөн.

Б.Пүрэвдагва “Хэрвээ 2026 оны долдугаар сарын 10-ны дотор хэлэлцээр хийж чадахгүй бол арбитрын шүүх рүү шилжиж, мөнгө ч үгүй, замгүй болох эрсдэл байсан. Улаанбаатар хот гүйцэтгэгч компанитай хэлэлцээр хийж, эрсдэлээс сэргийлсэн. Одоо энэ шүүхийн процессыг хүлээж байна. Нэгэнт төсөвт тусгасан бол үр дүнтэй бүтээн байгуулалтыг хийх хэрэгтэй. Тийм учраас энэ Туулын хурдны замын трассыг өөрчилж, энэ төслийг явуулахаар тохиролцсон. Гэрээндээ өөрчлөлт оруулсны дараагаар олон нийтэд тодорхой мэдээлэл өгнө” хэмээн мэдэгдсэн юм.

Туулын хурдны замыг барихаар шалгарсан компанид хэдийн 500 тэрбумыг шилжүүлчихсэн байсан гэдэг. Уг төслийг эсэргүүцэх үеэр энэхүү замын трассыг өөрчлөх асуудал хөндөгдөж байсан нь ийнхүү албан ёсны хэлэлцээрээр яригдаж байгаа нь энэ аж.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn