Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил болон олон улсын COP17 хуралтай холбогдуулан 8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 12-ныг дуустал автомашины улсын дугаарын тэгш, сондгой тоогоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулахаар боллоо.
-
Хугацаа: 8 дугаар сарын 15-наас 9 дүгээр сарын 12-ныг дуустал
-
Цагийн хуваарь: Өдөр бүр 07:00 — 21:00 цаг
-
Хамрах бүс: Бүсчлэл харгалзахгүй (Нийслэлийн хэмжээнд)
Хөдөлгөөнд оролцох хуваарь
-
Сондгой тоогоор төгссөн дугаартай бол:
-
8 дугаар сард: 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31-ний өдрүүдэд
-
9 дүгээр сард: 3, 5, 7, 9, 11-ний өдрүүдэд
-
-
Тэгш тоогоор төгссөн дугаартай бол:
-
8 дугаар сард: 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30-ны өдрүүдэд
-
9 дүгээр сард: 2, 4, 6, 8, 10, 12-ны өдрүүдэд
-
Дараах автомашинууд дугаарын хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцоно:
-
Цахилгаан тэжээлийн (ногоон дугаартай) тээврийн хэрэгсэл
-
Нийтийн тээвэр болон стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ
-
Зөвшөөрөл, тоноглол бүхий хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын автомашин
-
Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдын нэгдсэн тээвэр
-
Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл
-
Дипломат байгууллага болон гадаадын зочин төлөөлөгчдөд үйлчлэх автомашин
-
Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар үйлчилгээний автомашин
-
Оршуулгын үйл ажиллагаанд ашиглагдаж буй тээврийн хэрэгсэл
