Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баяр наадам эхлэхэд дөрөв хоног үлдээд байна.
Их Монгол Улсын 820 жилийн түүхэн ой тохиож байгаа тул энэ жил Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 1024 бөх барилдуулах шийдвэр гаргасан билээ. Тиймээс өнөөдрөөс эхлэн гурван хоногийн хугацаанд бөхийн бүртгэл явагдах юм.
Даваа гаригийн 10:00-19:00 цагаас эхлэн нийт гурван өдөр бүртгэл явагдана. Харин өсвөрийн барилдааны бүртгэл Мягмар гаригаас хийгдэж, цагийн хуваарийн дагуу бүртгэх ажээ.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 9.2 болон 9.5-т заасны дагуу 16 насанд хүрсэн байх бөгөөд иргэний үнэмлэх, цолтой бөх нь цолны үнэмлэх зэрэг баримт бичигтэй өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
