Наадмын тасалбар зарна хэмээн залилж байна

Үндэсний их баяр наадам ойртож “Наадмын тасалбар зарна” хэмээх хуурамч зар цахим орчинд нийтэлж, иргэдийг залилан мэхэлсэн зургаан хэрэг одоогоор цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байгаа аж. Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байгааг албаныхан анхааруулж байна.

Нэгэн иргэн цахим орчинд байршуулсан “Наадмын тасалбар зарна” гэх зарын дагуу зургаан ширхэг тасалбар худалдан авахаар 2.2 сая төгрөг шилжүүлсэн ч тасалбараа авч чадалгүй хохирогч болсон байна.

Иймд иргэдийг баталгаагүй цахим хаяг, танихгүй хувь хүнээс тасалбар худалдан авахгүй байх, урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байх, худалдагчийн мэдээллийг сайтар нягталж, зөвхөн албан ёсны эх сурвалжаас тасалбар худалдан авахыг цагдаагийн байгууллага зөвлөж байна.

Сэжигтэй зар мэдээлэлтэй таарсан, эсвэл залилангийн хохирогч болсон тохиолдолд холбогдох нотлох баримтаа хадгалж, цагдаагийн байгууллагад яаралтай хандахыг анхаарууллаа.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn