Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнээр Г.Эрдэнэбат, Ж.Сүхбаатар нарыг томиллоо.  Сайн хуульчид ҮХЦ-ийн гишүүн болж байгаад талархах хүмүүс олон.

Мөн Г.Эрдэнэбат нь С.Зориг агсныг хөнөөсөн гэгдсэн хэрэгт холбогдсон сэжигтнүүдийг эрүүдэн шүүснийг мэдэж байсан хэмээн хорих ял авч байсан. Ж.Сүхбаатар нь Нийслэлийн сайд байхдаа “Ногоон автобус”-ны хэргээр шүүгдэж байв. Тиймээс тэднийг ҮХЦ-д томилж, Үндсэн хууль мануулах нь зохисгүй хэмээх хүмүүс ч цөөнгүй байгаа.

Чуулганаар бүрэн эрхийн хугацаа нь дууссан тул Г.Баясгаланг Цэцийн гишүүнээс чөлөөллөө.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn