“Сэлэнгэ марафон 2026” тэмцээнийг тав  дахь жилдээ амжилттай зохион байгууллаа

Сэлэнгэ марафон олон нийтийн гүйлтийн тэмцээн тав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн арга хэмжээнд 6000 гаруй иргэн, тамирчин оролцов.

Анхны жилдээ 500 гаруй оролцогчтой эхэлж байсан тус марафон жилээс жилд хүрээгээ тэлсээр өнөөдөр нийслэл Улаанбаатар хот, Монгол Улсын 21 аймаг төдийгүй гадаад улс орнуудаас тамирчид зорин ирж оролцдог томоохон спортын арга хэмжээ болон өргөжөөд байна.

Зохион байгуулагчдын зүгээс “Сэлэнгэ марафон”-ыг цаашид тогтмол зохион байгуулж, бүх нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдийг эрүүл амьдралын хэв маягт уриалах үндсэн зорилгын зэрэгцээ Сэлэнгэ аймгийг сурталчлах, аялал жуулчлалыг дэмжих онцлох арга хэмжээ болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байгаагаа онцоллоо.

 

Тус марафоныг УИХ-ын  гишүүн Ч.Ундрам анх санаачилсан бөгөөд Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, Сэлэнгэ аймгийн Биеийн тамир, спортын газар хамтран амжилттай зохион байгуулжээ.

 

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn