Х.Болормааг СБД-ийн АН-ын даргаар сонгосон дотоод сонгуулийг хүчингүйд тооцжээ

Сөрөг хүчин АН өнгөрсөн гурав, дөрөвдүгээр сард дотоод сонгуулиа зохион байгуулж, аймаг, нийслэл, дүүргийн намын хорооны дарга нараа сонгосон.  Энэхүү дотоод сонгууль асар их луйвар булхайтай болсон тухай гишүүд нь ярьсаар ирсэн.

Тухайлахад Сүхбаатар дүүргийн Ардчилсан нам гэхэд л даргаараа УИХ-ын гишүүн Х.Болормааг улираан сонгосныг шүүмжлэгсэд олон байсан.

Харин өнгөрсөн тавдугаар сарын 29-ний өдөр тус намын Хяналтын Ерөнхий хороо хуралдаж, Сүхбаатар дүүргийн намын дотоод сонгуулийг холбогдох дүрэм, журмыг зөрчсөн гэж үзэн, хүчингүйд тооцсон байна.

Уг шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, дотоод сонгуулийг дахин зохион байгуулахыг намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт, Хяналтын Ерөнхий хорооны дарга Ш.Түвдэндорж нарт даалгасан гэнэ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn