Б.Пүрэвдагвыг нийслэлийн засаг даргад нэр дэвшүүллээ

Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр нийслэлийн засаг даргад нэр дэвшигчийг тодруулахаар  Тусгаар тогтнолын ордонд хуралдлаа.

МАН-ын удирдах зөвлөлөөс нийслэлийн засаг даргад Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэхээр санал болгоод байсан юм. Нийслэлийн МАН-ын хорооны гишүүдийн олонхын саналаар нийслэлийн засаг даргад Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлэхийг дэмжжээ.

Түүний нэрийг Засаг даргад нэр дэвшүүлсэн тогтоолыг НИТХ дахь МАН-ын бүлэгт өнөөдөртөө хүргүүлнэ. МАН-ын бүлгийн төлөөлөгчид Б.Пүрэвдагвыг НИТХ-д танилцуулж, санал хураалт явуулан дэмжвэл Ерөнхий сайдад уламжилж тэрбээр томилох ёстой. Ерөнхий сайд Н.Учрал нийслэлийн засаг даргыг батламжилвал  түүний бүрэн эрх хэрэгжиж эхлэх юм.

Б.Пүрэвдагвын намтар:

  • 2010-02.11-2011-03.15 Монгол Ардын Нам Бүсийн зохицуулагч
  • 2011-02.15-2012-03.17 Монгол Ардын Нам Ерөнхий нарийн бичгийн даргын туслах
  • 2012-03.04-2013-04.06 Улсын Их Хурлын Тамгын газар Референт
  • 2013-06.02-2015-07.06 Зүүний хүчний холбоо Зохицуулагч
  • 2017-03.06-2018-04.02 Монгол Ардын Нам Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • 2018-01.15-2020-01.25 Монгол Ардын Нам Орон нутаг, намын хөгжлийн хэлтсийн дарга
  • 2020-01.01-2024-10.14 Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурал Төлөөлөгч
  • 2020-01.17-2021-01.28 Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2021-06.30-2025-11.20 Монгол Ардын Нам Намын байгуулалтын газрын дарга
  • 2024-09.15 Монголын Социал Демократ Залуучуудын холбоо Ерөнхийлөгч
  • 2025-11.20  Монгол Ардын Нам Нарийн бичгийн дарга
  • Мөн ”Thanks MAN” ТББ-ыг үүсгэн байгуулж байжээ. Тус байгууллагын үйл ажиллагааны чиглэл нь залуусын сонирхдог дуу хөгжим, бүжгийн тэмцээн уралдаан, кино урлаг, уран зураг, дизайнер, компьютер график, сагсан бөмбөгийн олон талт арга хэмжээ зохион байгуулдаг.
БОЛОВСРОЛ:
  • 1998-2008 онд Нийслэлийн 45 дугаар сургууль
  • 2008-2012 онд МУИС-ийг Улс төр судлал
  • 2015-2017 онд Австралийн Нью-Кэслийн их сургуулийг Тогтвортой хөгжлийн судалгаа магистр

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn