Үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарч, уг тогтоолын дагуу нөөцийн махыг долдугаар сарын 1 хүртэл кг тутмыг нь 13-15 мянган төгрөгөөр борлуулахаар болсон.
Тэгвэл өнөөдрөөс эхлэн дараах цэгүүдээр нөөцийн махны төвлөрсөн худалдаа явуулж байгаа аж.
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн дараах зургаан цэгт нөөцийн махны өргөтгөсөн худалдаа болж байна.
- Баянгол дүүрэгт “Байгаль эх” цогцолборт,
- Баянзүрх дүүрэгт Жуковын талбайд,
- Чингэлтэй дүүрэгт “Алтжин бөмбөгөр” худалдааны төвийн гадна талбайд,
- Хан-Уул дүүрэгт Төв цэнгэлдэх хүрээлэнд,
- Сонгинохайрхан дүүрэгт “Цамбагарав” худалдааны төвийн гадна талбайд,
- Сүхбаатар дүүрэгт “Хангай” хотхоны гадна талбай
Эдгээр цэгүүдэд “Чойбалсан групп”, “Багануур мах маркет”, “Агро нэгтгэл трейд” компанийн үйлдвэрээс 15.3 тонн нөөцийн мах дээрх цэгүүдэд хүргэгджээ. Нэг удаад гурав хүртэлх уут мах буюу савлагаанаасаа шалтгаалж 4,5-6 кг хүртэлх мах борлуулж, иргэдэд төлбөрийн баримт өгч байна.
Эх сурвалж: Засгийн газар
