Нийслэлийн шинэ даргад Б.Пүрэвдагва яригдаж байна

Х.Нямбаатарыг чөлөөлсний дараа дараагийн хотын дарга хэн бэ хэмээн таамаглах хүн олон байсан. Олон ч хүний нэр яригдсан. Гэвч тэдгээрийн хэн нь ч биш харин МАН-ын залуу үеийн төлөөлөл Б.Пүрэвдагва гэдэг залуу гол горилогчоор нэрлэгдэж байна.

Тэрбээр МАН-ын Нарийн бичгийн дарга, тус намын дэргэдэх Социал Демократ Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа нэгэн. 1990-ээд оны төлөөлөл тэрбээр Хотын тогтвортой хөгжлийн чиглэлээр Австралид магистрын зэрэг хамгаалсан аж.

Д.Сумьяабазар, Х.Нямбаатар гээд УИХ-ын гишүүн, сайдын албанаас сайн дураараа бууж нийслэлийн дарга болж байсан. Тэгвэл энэ удаа  УИХ-ын гишүүдээс бус гаднаас ийнхүү томилогдож магадгүй нь.

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn