Өнөөдөр Засгийн газар хуралдаж, Х.Нямбаатарыг албан ёсоор чөлөөлнө

Өнөөдөр Засгийн газар  ээлжит бусаар хуралдаж хотын дарга Х.Нямбаатарыг чөлөөлөх эсэхийг хэлэлцэх гэж байна.

Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн бямба гарагт махны үнэ өсгөж, 2500 тонн нөөцийн мах алга болсон гэх шалтгаанаар хотын дарга Х.Нямбаатарыг ажлаас нь чөлөөлөхийг мэдэгдсэн.

Иймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хотын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээс гадна нөөцийн махны асуудлыг хэлэлцэх гэж байгаа аж.

-2022-2023 онд 12 ААН 7858 тонн нөөцийн мах бэлтгэсэн бөгөөд 5369 тонн махыг борлуулжээ.

-2023-2024 онд 7 ААН-ийн байгууллагын 6198 тонн нөөцийн махыг худалдаанд гаргаж, 6050 тонн махыг борлуулжээ.

-2024-2025 онд 10 ААН байгууллага 8380 тонн нөөцийн мах бэлтгэж, 6768 тонныг борлуулсан бол энэ онд 9 ААН 5016 тонн нөөцийн мах бэлтгэн борлуулж байсан гэнэ.

Тэгвэл энэхүү Хотын даргыг чөлөөлөх болсон махны асуудал дээр Х.Баттулгын хоёр компани нөөцийн махыг ченжүүдээр дамжуулж, захуудад заруулж махны үнийг хөөргөсөн гэх. Үүнээс гадна сүүлийн үед нийслэлд хэрэгжүүлж байсан том төслүүд буюу мега төслүүдийг зогсоосон нь хотын даргыг чөлөөлөхөд бэлдэж байсан хэмээн ярих хүн цөөнгүй байна.

Х.Нямбаатарыг чөлөөлснөөр цагтаа “Шударга тав” гэгдэн Сүхбаатарын талбай дээр жагсаж, цуглан тэмцэж байж “60 тэрбум”-ын гэх М.Энхболдыг УИХ-ын даргаас буулгасан нөхдүүдийг бүгдийг буулгалаа. Тэд “60 тэрбум”-ын хэргээр М.Энхолдыг буулгасан ч эдүгээ өөрсдөө зүйрлэхэд “60 Их наяд”-ынхан болжээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn