Т.Доржханд тахианы мах идэх сонголт гэдгээ зөөллөхийг оролдов

Шадар сайд, ХҮН-ын дарга Т.Доржханд “Мах үнэтэй байна гэвэл тахианы мах идэх сонголт бий. Хямд мах идэж, хямдхан цахилгаан хэрэглэе гэж ярихаа одоо болих хэрэгтэй” гэж ярьсан.

Энэ яриа нь олон хүнийг уур цухал, эгдүүцлийг өдөөгөөд байна.

Т.Доржханд сошиал хуудсандаа энэтухай тайлбар хийж “Иргэддээ хямд цахилгаан нийлүүлнэ гээд төр үнийг хатуу барьж, эрчим хүчний салбараа татаж унагасан нь бидний алдаа. Үр дүнд нь ашиггүй гээд хувийн сектор хөрөнгө оруулдаггүй, банк төслийг нь санхүүжүүлдэггүй, улсаараа цахилгааны хязгаарлалттай, хоёр хөршөөс цахилгааны 25 хувийг авч байна.

Саяхан хямд гурил иднэ гээд газар тариалан, гурилын үйлдвэрлэлийн салбараа унагах шахсан. Өнөөдөр хямд мах иднэ гээд махны экспортоо зогсоож, үнийг хүчээр барих нь буруу. Харин нөөцийн махыг хүртээмжтэй түгээх, орлох бүтээгдэхүүний хэрэглээг дэмжих нь зөв бодлого” хэмээсэн байна.

Тэр ийнхүү тахианы мах идэх сонголт гэдгээ орлох бүтээгдэхүүний хэрэглээг дэмжих нь зөв гэж зөөллөхийг оролдов.

Т.Доржханд тэргүүтэн гадаадаас махаа зөөж иддэг байх л даа, үнэ бол тэдэнд юу ч биш. Т.Доржханд болон  бусад сайд, гишүүдэд мах 36 мянга болох нь юу ч биш байх л даа. Харин ард түмэн бидэнд бол хамгийн хүнд тусч байна. Махны үнэ дангаараа ингээд өсчихсөн ч юм биш бүх өргөн хэрэглээний барааны үнэ бензин, шатахуунаа дагаад өсчихсөн. Ард түмний амьдрал ийм хүнд байхад нэг сайд нь гарч ирээд та нар тахианы мах ид гээд зогсож байгаад иргэд уурлахаас аргагүй.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn