Д.Энхтүвшин: Хэдүүлээ дарга цэрэг эсвэл яаралтай горимоор орж ирсэн хуулийг л ярьдаг боллоо

Өнөөдрийн УИХ-ын хуралдааны эхэнд Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Х.Ганхуяг нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх санал хураалтыг хийлээ.

Санал хураалтад 90 гишүүн оролцсоноос 47 гишүүн нь татгалзаж, тус хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжээгүй. Уг хуулийн төслийг унагахад АН-ын гишүүд илүү үүрэг роль гүйцэтгэсэн.

Уг хуулийн төслийг санаачилсан УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин энэ асуудлын тухай “Хэдүүлээ дарга цэрэг эсвэл яаралтай горимоор орж ирсэн хуулийг л ярьдаг боллоо. Тогтолцоог нь эрүүл болгох хууль санаачлаад оруулаад иртэл зохион байгуулалттайгаар, тодорхой бүлгийн нөлөөнд автаж унагаж байна. АН-ынханд хандаж хэлэхэд, зарчимдаа үнэнч бай. Хувийн хэвшлийг дэмжихгүй, төрийг данхайлгая гэж бодож байгаа бол намынхаа үзэл баримтлалаа өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна” хэмээлээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn