Нийслэлийн прокурорын газрын Нэгдүгээр хэлтсийн дарга, ахлах прокурор Ц.Гансүлд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ тэрбээр Ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг хэд хэдэн хэрэгт шалгаж байгаа тухай мэдээллээ.
Ц.Гансүлд “УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэтэй холбогдуулан нэр бүхий хэд хэдэн иргэнээс гэмт хэргийн гомдол, мэдээлэл гаргасан. Уг гомдол, мэдээлэлд дурдсан асуудал тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.3-т заасан улс төрд нөлөө бүхий этгээд албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, мөн 18.6-д заасан мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна.
Улс төрийн нөлөө бүхий этгээдүүдтэй холбоотой хэд хэдэн хэргийг Авлигатай тэмцэх газраас нээн шалгаж, зарим нэр бүхий УИХ-ын гишүүдийг яллагдагчаар татан мөрдөн байцаалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна. Тухайн гэмт хэргийн талаар ирүүлсэн гомдол мэдээлэлтэй холбогдуулан Б.Баатарыг мөн шалгаж байгаа. Ер нь УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэд холбогдуулж нийт дөрвөн хэрэгт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа” гэж мэдэгдэв.
