Өнөөдөр Ерөнхийлөгчийн болоод АН-ын гишүүдйн өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан /Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2026.03.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут// УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл өнгөрсөн мягмар гаригт байнгын хороон дээр хэлэлцэх эсэхийг нь 66 хувиар дэмжсэн.
Энэ удаа УИХ-ын чуулганаар уг хуулийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм. Монгол улс парламентын засаглалтай орон учраас уг хууль ихэд сонирхол татаж буй. Жирийн олон нийт бол олонхоороо дэмжиж байгаа. Харин УИХ-ын гишүүдийн олонхи тус хуулийг дэмжихгүй байгаа гэх. Тэд үүнийгээ ил хэлэхээс айж байгаа тухай ч яригдана. УИХ-ын хаврын чуулган нээгдмэгцээ 2 долоо хоног гаруй гацсаны нэг шалтгаан нь уг хуулийн төсөл билээ. Төрийн байгуулалтын Байнгын хороогоор тус хуулийн төслийг хэлэлцэх үеэр Л.Оюун-Эрдэнэ болон АН, ХҮН-ын зарим гишүүд Ерөнхийлөгчийн Тамгын газрын төлөөлөлтэй ширүүн маргалдсан. Өнөөдрийн хэлэлцүүлэг ч хэрүүл, уруул ихтэй болох магадлалт өндөр байгаа.
Энэ өдрийн УИХ-ын чуулганаар мөн АН-ын гишүүдийн өргөн барьсан “Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүн 2025.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/” хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.
Хаврын чуулган эхэлмэгц АН-ын бүлгийн гишүүд УИХ-ын дарга нэг намын дарга байж болохгүй хэмээх бойкот хийсэн. Тэд Н.Учралыг УИХ-аас даргаас чөлөөлж, С.Бямбацогтыг оронд томилох үеэр Х.Тэмүжин нарын хуулийг хэлэлцүүлэх амлалтыг авсан. 5 нам УИХ-д байх үеийг онцолж байгаа тэд бусад улсуудын туршлага, жишээн дээр үндэслэн УИХ-ын даргыг сонгогдсон намаасаа түдгэлздэг байхыг уг төсөлд тусгасан. УИХ-ын шинэ дарга С.Бямбацогт ч намаасаа түдгэлзсэн анхны дарга болж магадгүй гэлцэж буй. Юутай ч уг хуулийг УИХ хэлэлцэх эсэхээ хэрхэн шийдэхийг харцгаая.
Эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдсэнээр энэ хаврын улстөрийн өнгийг харж, тамааглаж болох юм.
Өнөөдрийн хэлэлцэх асуудлууд.
ПҮРЭВ ГАРАГ /2026.04.09/ |
||||
| Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
| НЭГ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН | ||||
| 1 | УИХ-ын даргын 2026 оны 23 дугаар захирамжаар байгуулагдсан | Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 12.00 | “Их Эзэн
Чингис хаан” |
| 2 | УИХ-ын даргын 2026 оны 96 дугаар захирамжаар байгуулагдсан | Даатгалын хууль тогтоомжийн талаар санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 13.00 | “Үндсэн
хууль” |
| 3 | Хууль зүйн байнгын хороо | Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Их засаг” |
| 4 | Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо | Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” |
| ХОЁР.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН | ||||
| 1 | · “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2026.03.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2026.03.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/ · Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2026.03.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/ · Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 90 минут/ · Санхүүгийн хоршооны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Б.Заяабал нар 2025.12.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/ · Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 17 гишүүн 2025.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 120 минут/ |
|||
