Дансаа нээлгэсэн аж ахуйн нэгжүүд НДШ-ийн өр төлбөрөө графикаар төлөх боломжтой

Эдийн засгийн хямралыг иргэд, аж ахуйн нэгжүүддээ итгэл хүлээлгэж байж сөрж гарах Ерөнхий сайд Н.Учралын бодлогын дагуу сая дөрөвдүгээр сарын 6-нд Засгийн газрын 111 дүгээр тогтоол гарч, 12 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллагуудын дансыг нээх шийдвэр гаргасан.
Эдгээр аж ахуйн нэгжийн зарим нь татварын өртэй, зарим нь нийгмийн дааталын шимтгэлийн өрөө төлөөгүйн улмаас хаагджээ. Тэгвэл Засгийн газраас тодорхой хугацаанд буюу нэг сарын хугацаанд дансыг нээж өгснөөр татвар, НДШ-ээ төлөх боломжийг өгч байгаа юм.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын дарга С.Лхагвадоржийн мэдээлснээр, нийгмийн даатгалын шимтгэлийн 155 тэрбумын өртэй 6042 компанийн дансыг нээжээ.
Нийгмийн даатгалын байгууллагаас арилжааны банкуудад хүсэлт явуулж, аж ахуйн нэгжүүдийн дансыг нэг сарын хугацаатай нээсэн байна. Харин шүүхийн шийдвэрээр хаагдсан аж ахуйн нэгжүүд үүнд хамаарахгүй аж.
Хэрвээ сарын хугацаанд аж ахуйн нэгжүүд үүссэн өрөө барагдуулж дийлэхгүй бол яах вэ? Гэсэн асуултад тэрээр “Засгийн газрын тогтоол хэрэгжих хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрөө барагдуулаагүй аж ахуйн нэгжүүдэд хууль заасны дагуу шат дараалсан арга хэмжээг үргэлжлүүлэн тооцно” гэлээ.
Нийгмийн даатгалын байгууллагаас шимтгэлийн өр төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд шат дараатай арга хэмжээ авдаг гэв. Үүний нэг нь шимтгэл төлүүлэх графикчилсан төлөвлөгөө гаргаж, гэрээ байгуулаад ажилладаг ажээ. Тийм учраас дансаа нээлгэсэн НДШ-ийн өртэй аж ахуйн нэгжүүдийг данс нээсэн нэг сардаа ямар ч байсан өр төлбөрөө бага багаар төлөөд, амжихгүй бол график төлөлтийн хуваарь гаргаад ажиллахыг зөвлөжээ.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn