NASA-гийн Artemis II пуужинг 54 жилийн дараа сар руу илгээлээ. NASA-ийн Artemis II пуужин Америкийн Флорида дахь Kennedy Space Center-оос амжилттай хөөрсөн бөгөөд тус мужид олон зуун мянган хүн цугларч, энэхүү гайхамшигт хөөрөлтийг баяр хөөртэйгээр үзжээ.
Одоогоор пуужин дэлхийг тойрон тойрог замд орж, пүрэв гараг хүртэл энэ байдалдаа байх бөгөөд дараа нь “translunar injection” буюу сар руу чиглэсэн гол түлхэлт хийгдэж, 240,000 милийн аяллаа үргэлжлүүлэх юм.
Orion капсул доторх дөрвөн сансрын нисэгч хөөрсний дараа шууд ажлаа эхлүүлж, 17,500 милийн цагийн хурдтайгаар тойрог замд хүрэх үеийн хөлгийн ажиллагааг шалгаж байна.
Хьюстон дахь удирдлагын төвөөс бүх дөрвөн нарны хавтан амжилттай дэлгэгдсэн болохыг баталсан бөгөөд эдгээр нь аяллын турш тасралтгүй цахилгаан эрчим хүч нийлүүлэх юм.
Энэхүү хөөрөлт нь 1972 оны Apollo 17-оос хойш анх удаа хүмүүс пэлхийн нам тойргоос гарч буй тохиолдол болж байна.
10 хоног үргэлжлэх энэ туршилтын нислэг нь саран дээр буухгүй ч олон түүхэн амжилтыг авчирна гэж үзэж байна.
Багийн дөрвөн гишүүний нэг болох Christina Koch нь сарны орон зайд хүрэх анхны эмэгтэй нисэгч, Victor Glover нь анхны өнгөт арьст сансрын нисэгч, Jeremy Hansen нь сар руу нисэх анхны америк бус, канад хүн ажээ.
Тэд хамтдаа хүн төрөлхтний өмнө нь хүрч байгаагүй зайд хүрэх боломжтой. Нислэгийн зургаа дахь өдөр сарны цаад талаас 7,400 км зайд хүрч, нийтдээ 253,000 милийн холд очихоор зорьж байна. Энэ нь Apollo 13-ийн тогтоосон дээд амжилтыг давах ажээ.
Энэхүү нислэгийн зорилго нь.:
• Сансрын хөлгийн системүүдийг турших
• Амьдрал дэмжих технологийг шалгах
• Сарны өмнөд туйлын бүсийг зураг авах
• Сансрын цацраг болон жингүйдлийн нөлөөг судлах
Мөн ирээдүйн Artemis IV зэрэг буултын нислэгүүдэд бэлтгэх том зорилгыг тавьжээ.
Багийн дөрвөн гишүүн 5 метрийн диаметртэй, жижиг кемпинг машинтай ойролцоо хэмжээний зайд 10 хоног хамт амьдрах ёстой бөгөөд Командлагч Wiseman“Заримдаа үзэгний таг дарах ч хүнийг уурлуулж магадгүй. 6–9 дэх өдрүүдэд бага зэрэг ганцаараа байхыг хүсэх үе гарна.” Гэж ярьжээ.
Хүн төрөлхтөний хамтын амжилт учраас багийн уур амьсгал сайн байна хэмээн тэрээр мөн ярьсан байна.
NASA-ийн шинэ удирдлага саран дээр 2030 он гэхэд бааз байгуулах , хүнийг суурьшуулах зорилго тавьж байна.
Флоридад нислэг хөөрөхийг харах гэж 400,000 хүн цугларч, зочид буудлууд дүүрч, далайн эрэг баярын уур амьсгалаар бялхжээ.
Эх сурвалж: theguardian.com
