Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө

Өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатар чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, МАН-ынхаа Удирдах зөвлөлдөө өгчээ. УИХ дахь МАН-ын бүлгээс санал болгосны дагуу УИХ 2025 оны зургадугаар сарын 13-нд Г.Занданшатарыг Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилж байлаа.

Ийнхүү 9 сарын дараа Ерөнхий сайдаас чөлөөөлөгдөх хүсэлт гаргаснаар дараагийн Засгийн газрыг шинээр байгуулах шаардлага үүсч байна.

Тэгвэл МАН-ын Удирдах зөвлөл энэ цаг мөчид хуралдахаар гишүүд нь цуглаж байгаа аж. Тус хуралдаанаар Ерөнхий сайдад МАН-ын дарга, УИХ -ын дарга Н.Учралыг нэр дэвшүүлэхээр талууд санал нэгдсэн гэх ба тус намын Бага хурлыг ч ойрын өдрүүдэд товолно гэсэн хүлээлт байна.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn