Өнгөрсөн амралтын өдрүүдэд Ардчилсан нам дотоод сонгуулиа зохион байгуулж аймаг, нийслэл, сум, дүүргийн намын хорооны дарга, ҮБХ-ны гишүүдээ сонгож эхэлсэн. 21 аймагт болсон сонгуулиар Хөвсгөл аймагт дахин сонгууль явагдахаар болоод байгаа аж.
Говьсүмбэр, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай зэрэг аймагт эцсийн дүн нь гараагүй байгаа аж. Одоогоор 21 аймгийн 4-т нь УИХ-ын гишүүд сонгогджээ. Мөн АН-ын хамгийн цацаа цалгиа ихтэй гишүүн С.Баярцогт Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар сонгогдсон бол Женко буюу МоАХ фракцийн нэгэн нүүр царай болох П.Нүрзэд Баянхонгор аймгийн АН-ын даргаар сонгогдоод байгаа ажээ.
Аймгуудын АН-ын даргаар хэн хэн сонгогдсоныг харуулья.
-Баян-Өлгий – Дүн гараагүй
-Увс – Н.Батбаяр
-Завхан – Б.Эрдэнэбаатар
-Говь-Алтай – Дүн гараагүй
-Ховд – Дүн гараагүй
-Хөвсгөл – Дахин сонгууль явагдана
-Өмнөговь – Засаг дарга Н.Энхбат
-Дорноговь – Д.Алтангэрэл
-Дундговь – Б.Лхагвамандал
-Дорнод – Э.Төмөрбаатар
-Архангай – УИХ-ын гишүүн П.Мөнхтулга
-Өвөрхангай – УИХ-ын гишүүн П.Батчимэг
-Сүхбаатар – УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
-Баянхонгор – П.Нүрзэд
-Сэлэнгэ – С.Баярцогт
-Булган – Г.Ганбаатар
-Орхон – Г.Алтангэрэл
-Төв – Засаг дарга Л.Төмөрчөдөр
-Дархан-Уул – УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд
-Хэнтий – Дүн гараагүй
-Говьсүмбэр – Дүн гараагүй байна.
