Өчигдөр Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяртай холбоотой гэх 894 хуудас 4 бүлэг материалыг АТГ-т өгч, сэтгүүлчдэд уг асуудлаараа тайлбар хийсэн.
Үүнтэй холбоотойгоор хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Хотын дарга асан Д.Сумъяабазартай холбоотой мэдээллүүд цацагдаж эхэлсэн.
Харин уг асуудалд Д.Сумъяабазар тайлбар хийж “Миний хувьд зарим хэвлэлээр гараад байгаа мэдээлэлд няцаалт өгөхөд, 2023 оны 12 дугаар сард буюу “Нүүрсний сонсгол”-ын үеэр “Бодь групп”-ын Д.Баясгалангаас 800 мянган ам.доллар аваад одоогийн Хууль зүйн сайд Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүйг онцлон хэлье” гэлээ.
