MCS,“Ачит-Ихт”, “Өсөх зоос” компаниуд эзэмшиж буй ордынхоо 60 хувийг Баялгийн санд төвлөрүүлэхээр санамж бичигт гарын үсэг зурлаа

MCS группийн Ерөнхийлөгч Ж.Оджаргал, “Ачит-Ихт” ХХК-ийг үүсгэн байгуулагч П.Цагаан, Ухаа худаг төслийг хэрэгжүүлэгч “Энержи Ресурс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Батцэнгэл, “Өсөх зоос” ХХК-ийн Чинбат  нар өөрсдийн эзэмшиж буй ордуудын 60 хувийг Үндэсний баялгийн санд хуримтлуулахаар хэлцэл хийж, өнөөдөр Ерөнхий сайдтай санамж бичигт  гарын үсэг зурлаа.

Тавантолгойн нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг  “Энержи ресурс” ХХК,  “Хангад Эксплорэйшн”, Нарийн сухайтын ордод тусгай зөвшөөрөлтэй “Өсөх зоос” ХХК болон “Ачит Ихт” ХХК-ийн эзэмшдэг Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг  Баялгийн санд хуримтлуулахаар хэлцлийн дүнд тохиролцжээ.

Санамж бичигт гарын үсэг зурахад Засгийн газар талаас Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, “Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Даваадалай нарын хүмүүс оролцсон юм.

Г.Занданшатарын Засгийн газар 2025 оны наймдугаар сард баялгийн

санд стратегийн эзэмшил бүхий ордуудын өгөөжийг ард түмэн хүртдэг байх чиглэлээр хувийн хэвшлүүдтэй хэлцэл хийх ажлын хэсгийг байгуулсан. Уг хэлцлийн үр дүнгээр, эхний дөрвөн ААН-тэй хэлцэлд хүрсэн талаараа зарлалаа. Үүнд,

Ерөнхий сайд Г.Занданшатар “Байгалийн баялаг ард түмний гарт байх Засгийн газрын зорилтын хүрээнд хүрэлцэн ирсэн компанийн төлөөллүүдэд баяр хүргэе. Өгөөжийн дийлэнх нь ард түмэнд хүртээмжтэй байхыг үндсэн хуульд заасан билээ.

Гарын үсэг зурах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар “Баялгийн өгөөжийн дийлэнх хэсэг ард түмэнд хүртэх Үндсэн хуулийн суурь зарчмыг бодит ажил хэрэг болгох хүрээнд хүчин чармайлт гаргасан та бүгдэд баярлалаа. Байгалийн баялгийн бодит үр дүнтэй, хүртээмжтэй байдлаар шийдвэрлэхэд та бүхэн нийгмийн хариуцлагын хүрээнд албадлагаар биш Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд гар бие оролцсонд талархал илэрхийлж байна.

10 удаагийн яриа хэлэлцээ, техникийн тооцооллуудыг хийж, орд ашиглалт, олон улсын зах зээлийн нөхцөл байдал зэрэг хэд хэдэн нөхцлийг харгалзаж суурь зарчмыг баримтлан “Ачит –Ихт”, “Өсөх зоос”, “Хангад Эксплорэйшн” зэрэг компаниудтай дараах бичиг баримтыг байгуулж байна.

Засгийн газрын зүгээс хувийн компаниудын үйл ажиллагаанд нь ямар нэг дарамт шахалт үзүүлэхгүйгээр, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх хүрээнд ийн хэлэлцээ хийсэн бөгөөд УИХ-аар хэлэлцүүлнэ. Нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлан хийж буй нь сайшаалтай юм. Хэдийгээр маргаантай сэдэв боловч, компаниуд манлайлал үзүүлж байгаа нь сайн жишиг тогтоож байгааг онцолмоор байна. Засгийн газраас И-Монголиа дээрх хуримтлалын сангийн мэдээллийг ил тод болгохоор програм хангамжийн бэлтгэл ажлыг хангаж байна.

Хуримтлалын санд хуримтлагдсан мөнгөн дүнг орон суц, боловсрол, эрүүл мэндэд зарцуулахад нь хичнээн төгрөг хуримтлагдаж байгааг ил тодорхой байлгана.

Засгийн газар уул уурхай төдийгүй бүх салбарт цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж буй. Энэ хүрээнд баялгийн хулгайтай хийх тэмцлийг эрчимжүүлснээр эдийн засагт өсөлт гарч, Үндэсний баялгийн сан арвижиж байна. “Эрдэнэс Монгол” нэгдэл 2024 онд “Хуримтлалын сан”-д нийт 500.5 тэрбум төгрөг, 2025 онд 412 тэрбум төгрөг буюу өссөн дүнгээр нийт 912 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэхүү орлогын дийлэнхийг тус нэгдлийн бүрэлдэхүүний стратегийн зургаан ордод үйл ажиллагаа явуулж буй компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлэв

Хамтран ажиллаж байгаа та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байна” гэв.

Засгийн газар талаас Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, “Эрдэнэс Монгол” компанийн захирал Б.Даваадалай нарын хүмүүс оролцов.

 

 

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn