Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барихад бэлэн гэв

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас ирэх хаврын ээлжит чуулганаар 20 орчим хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн барихаар төлөвлөн ажиллаж байгаа гэнэ. Эдгээр хуулийн төслүүдэд Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийн төсөл багтаж байгаа бөгөөд тус хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг төрийн байгууллага, хувийн болон иргэний нийгмийн байгууллага, сонирхогч иргэдийг оролцуулан зохион байгуулсан юм.
Монгол Улсын хувьд 2002, 2016, 2023 онуудад Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баталж, мөрдүүлсэн хэдий ч шүгэл үлээгч /мэдээлэгч/-ийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалт хангалтгүй байна. Үүний нэг жишээ нь улсын хөгжлийг хойш татаж байгаа авлига, албан тушаалын гэмт хэрэг болон бусад асуудлаар нийгэмд шүгэл үлээсэн тухайн иргэнийг хамгаалах эрх зүйн орчныг тодорхой болгох асуудал нэн чухал байгаа юм.
Тиймээс энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа олон улсын сайн туршлагаас санаа авч, олон талын эрдэмтэн судлаач, хуульчдын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байгуулагдаж, судалгаа шинжилгээ хийсний үндсэн дээр энэхүү хуулийн төслийг боловсруулсныг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ онцолж байлаа.

Холбоотой мэдээ

© 2026 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn