УИХ-аар “Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтаншагай “Төр өмчөө хамгаалж авч үлдэх ёстой. Өмчгүй төр хүчгүй. Стратегийн холбогдолтой төрийн өмчит компаниудыг хувьчилдаг. Дараа нь үнээ нэмлээ, карантаа хаалаа гэхэд бид яаж ч чадахгүй. Төрийн өмчийн компаниудыг хувьчлах асуудал дээр нилээн ул суурьтай хандах хэрэгтэй байна.
Стратегийн ач холбогдолтой компаниудаа төр өөрсдөө авч үлдэх ёстой” хэмээн байр сууриа илэрхийллээ.
