Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Оюутны Холбооны ерөнхийлөгчийг хоёр хоногийн дараа буюу арванхоёрдугаар сарын 20-нд сонгох юм. Тус оюутны холбооны ерөнхийлөгчид зургаан нэр дэвшигч өрсөлдөж байна. Үүнээс МАН-ын бодлогын дэмжлэгийг авах хамгийн боломжит нэр дэвшигч нь Т.Оргил гэдгийг залуусын төлөөлөл хэлж байна. Нэр дэвшигч Т.Оргил нь улс төр судлаач мэргэжилтэй, шат шатны намын байгууллагад ажиллаж байсан, МАН-ын 2000 оны төлөөлөл, залуу улстөрч юм. Түүний хувьд 2021 оны Монгол Улсын шилдэг оюутан, Улсын философийн олимпиадын аварга, Монгол Улсын Ерөнхий сайдын тэтгэлэгт оюутан, нийт 7 удаа тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байсан оюунлаг залуу юм.
Түүний хувьд УИХ-ын 2024-оны сонгуульд Төв аймгийн Оюутны холбоог удирдаж, МАН-д залуусын саналыг өндөр ирц, хувиар оролцуулсан нь оюутны холбооны ерөнхийлөгчид өрсөлдөх боломжид хөтөлсөн гэж намын нөхөд нь дэмжиж буйгаа илэрхийлж байна.
