Мэргэжлийн хяналтын байгууллагыг сэргээхээр шийдлээ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг эргэн сэргээх шийдвэр гаргасан. Тэргүүн шадар сайд Ж.Энхбаяр “УИХ-аас Засгийн газарт мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг сэргээх даалгавар өгсөн. Энэ дагуу Засгийн газраас хяналтын байгууллагыг сэргээн байгуулах шийдвэр гаргалаа” гэв.

Хорин жилийн түүхтэй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрыг 2023 онд татан буулгасан. Засгийн газраас Хяналт хэрэгжүүлэх газрыг байгуулсан ч хамрах хүрээ хумигдмал, иргэд олон нийтэд бус Засгийн газрын дотоод хяналтын үүрэгтэй байж ирсэн юм.

Мэргэжлийн хяналтын газрыг татан буулгаснаас хойш иргэн, аж ахуйн нэгжүүдээс олон гомдол ирсэн тул хяналт шалгалтын нэгдсэн тогтолцоог дахин бий болгох зайлшгүй шаардлага тулгарч байна гэж Засгийн газраас үзжээ.

Өнгөрсөн хугацаанд хэвлэлүүдээс эхлээд олон нийтийн дунд ч мэргэжлийн хяналтын байгууллагыг татан буулгасан шийдвэр нь буруу, салбар бүрд хяналт шалгалтын үйл ажиллагаа дутагдаж, хоол хүнс, барилга байшин, түлш, эрчим хүч гээд бүх юм ямар ч хяналтгүй, хариуцлагагүйгээр шууд иргэдэд очиж байгааг шүүмжилж ирсэн.

Мэргэжлийн хяналтыг дахин сэргээх шийдвэр гаргасан нь олон нийтээс сайн үнэлгээ авах байх.

Холбоотой мэдээ

© 2025 Бүх эрх хуулиар хамгаалагдсан. gereg.mn