МАН арваннэгдүгээр сарын 15-18-нд Их хурал, Бага хурлаа хуралдуулахад УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр оролцож чадаагүй. Тус хуралдаанд оролцоогүйг эсрэг талынхан нь ашиглаж “Б.Энхбаярт гишүүдийнхээ нүүрийг харах эрх байхгүй болохоор Их хуралд оролцсонгүй” гэсэн асуудлыг тавьж байсан ч намаасаа хөөгдсөн тул очих аргагүй байсан аж.


